top of page

Шинэ бүтээгдэхүүн ирлээ CARBON XPS сайжруулсан хөөсөнцөр 

 

ОХУ-ын ТЕХНОНИКОЛЬ компани нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан маш өндөр дулаан тусгаарлах чадвартай, сайжруулсан XPS хөөсөнцөрийг үйлдвэрлэж байна. Мөн CARBON XPS сайжруулсан хөөсөнцөр нь ус шингээлт хамгийн бага буюу 0,2% юм. Энэ нь бусад сайжруулсан хөөсөнцөрөөс 2 дахин бага үзүүлэлт юм. 
Хэмжээний хувьд 2500мм-1250мм-50мм. CARBON XPS сайжруулсан хөөсөнцөр дулаан тусгаарлагчийг барилгын суурь, дээвэр, шал болон гаднах фасадын дулаан тусгаарлагчыг хийхэд ашиглаж болно. Тус бүтээгдэхүүн нь:

 

  • ус шингээдэггүй

  • хөөж болон агшдаггүй

  • бүтцийн хувьд маш тогтвортой

  • мууддаггүй

  • үнэргүй

  • хүнд хортой химийн элемент агуулагдаагүй

  • хэрэглэхэд хялбар

  • 50 жилийн баталгаа

 

Та тус бүтээгдэхүүнийг сонирхож байгаа бол өөрт аль өөр байгаа манай салбаруудаар үйлчлүүлнэ үү. Дашрамд дурдахад шинэ салбарын нээлттэй холбогдуулан бүх бараандаа хямдрал зарлаад байгаагаа дуулгахад таатай байна. 

Гурав дахь шинэ салбарынхаа нээлтээ тохиолдож бүх бараандаа хямдрал заралаад зогсохгүй хүргэлтээ үнэгүй явуулахаар боллоо 

 

ОХУ-ын ТехноНиколь Корпорацийн албан ёсны дистрибютер Шуняада ХХК нь үйл ажиллагаа явуулсаар 9 дахь жилтэйгээ амжилттай золгож байна. Манай компани энэ сарын 13нд гурав дахь шинэ салбарынхаа нээлтээ хийлээ. Энэхүү баяраа тохиолдуулж бүх бараандаа 5-10%-ийн хямдрал зарлаад байна. Мөн 20-оос дээш ширхэг хар цаас худалдан авсан тохиолдолд Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй байхаар боллоо. Манайхаар зочилохыг хүсвэл та доорхи хаягаар хүрэлцэн ирнэ үү.

 

Баянгол бүүрэг,10-р хороолол, 5-хороо АОС-ын 13 тоот (3-р эмнэлэгийн замын эсрэг талд) Алейкатай байрны баруун талд ногоон гурван давхар Шуняадагийн офисын барилга 

 

 

Шуняада ХХК 2 үе шаттайгаар сургалт семинар зохион байгууллаа

 

Шуняада ХХК нь ОХУ-ын ТехноНиколь Корпорацитай хамтран харилцагч байгуулгуудынхаа барилгын инженер техникийн ажилтнуудад энэ оны 7-р сарын 2-нд Blue Sky Hotel-ийн Crystal танхимд сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд ТехноНиколь-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх инженерийн аргачлал, материалын зарцуулалтын тооцоо түүний онлайн тооцоолох аргачлал болон шинэ гарсан бүтээгдэхүүнээ танилцууллаа. Уг семинар хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд эхний хэсэгт ТехноНиколь-ийн төлөөлөгчид ОХУ-аас ирж хэрэглэгчдэд бүтээгдэхүүний хэрэглээ болон ТенхоНиколь-ийн бүтээгдэхүүнийг хэрхэн яаж ашиглах талаар заавар зааварчилгаа өгсөн болно. Харин хоёр дахь хэсэгт архитектур болон инженерүүдэд зориулан онлайн тооцоолол болон түүний аргачлал, зааварчилгаа өглөө. Хоёр тал дахин сургалт семинар зохион байгуулахаар харилцан тохиролцсон бөгөөд дараачийн сургалт энэ оны 10-р сард явагдахаар боллоо. 

 

 

ЦЭС
БҮТЭЭГДЭХҮҮН
ТӨЛБӨР ХИЙХ
Дээврийн материал
Технониколь
технониколь
Дээвэр
ХАЯГ

 

 

     Салбар 1 : Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, АОС-ын 13 тоот (3-р эмнэлэгийн замын эсрэг талд) 

 

Салбар 2 : Монгол, Улаанбаатар, СХД, 20 - р хороо Толгойт өртөөний (22 ын товчоо явах зам дагуу) эсрэг талд 

Салбар 3 : Монгол, Улаанбаатар, БГД, Тээвэрчдийн гудамж, "Эрин Интернэшнл" ХХК-ийн байранд, 103 тоот

 

Утас : 99034153, 99114153, 99014153, 95114153, 89008864| Факс: 70009443

info@shunyada.mn

БИДНИЙГ ДАГАХ
  • Facebook Clean
  • Twitter Clean
  • Google Clean
bottom of page